"Өндөр өсгийт дээрээс ертөнцийг тольдохуй" блогоор тавтай зочилно уу...
Бүсгүй танд зориулъя

Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье.

Бүсгүйчүүдэд зориулсан болоог нээхээр бодоод нилээн удаан явлаа тэгээд Туяанаа гэдэг авъяаслаг хөдөлмөрч бүсгүйн ачаар ийм сайхан гэр оронтой болоод өнөөдөр нээлтээ хийж байгаа минь энээ. Ийм гоё гэртэй болгосон Туяанаадаа баярлалаа !

Оршил

Цэцэг бүхэнд өөрийн гэсэн өнгө үзэмж, үнэр байдаг шиг бүсгүй хүн болгон өөрийн гэсэн дахин давтагдашгүй гоо үзэсгэлэн, зан араншинтай билээ. Гэвч биднийг олон зүйл нэгтгэдэг.

Бидний хамгийн их анхаарал хандуулдаг, санаа зовнидог зүйлсийн нэг бол яах аргагүй гоо сайхны асуудал. Өөрт заяасан бүхнээ хайрлаж, зөв авч явахад л гоо үзэсгэлэнгийн нууц оршдог боловуу хэмээн сэтгэж энэ талаархи зөвлөгөө, мэдээлэл зэргийг аль болох үнэн зөв эх сурвалжаас судлан нийтлэхээс гадна бүсгүйчүүд та бүхэнтэйгээ өөрийн үзэл бодол, чаддаг мэддэг бүхнээ хуваалцъя хэмээн энэхүү болоогоо нээж буй билээ. Энд нийтлэгдсэн бүхэн таныг өөртөө итгэлтэй өөдрөг хангалуун явахад тань өчүүхэн ч болов тус нэмэр болвоос энэхүү болоогийг нээсний минь учир утга тэр болноо.

(Нийт: 1)